Парк шинэчлэлтийн дараагийн ээлжийн машин техник ажилд гарахад бэлэн боллоо.

Бласт ХХК нь 2023 онд хийхээр төлөвлөсөн машин техникийн парк шинэчлэлтийн ажлын хоёр дахь ээлжийн машинууд ажилд гарахад бэлэн боллоо. Эмульсийн тэсрэх бодисоор цэнэглэгч 20тн багтаамжтай 2ш автомашин, Цооног түгжигч 15м3-ийн багтаамжтай 1ш автомашинаар салбаруудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Гурав дахь ээлжийн машин техник удахгүй ирэхээр хүлээгдэж байна.

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа тогтмол сайжруулж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчдийг найдвартай хангах чанарын бодлогоо хэрэгжүүлж, тогтмол сайжруулалт хийсээр байна.