ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “УСАА ХАЙРЛАЯ, ХАМГААЛЬЯ, ХЭМНЬЕ” УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл манай Улс 2005 оноос энэ өдрийг усны олон талын ач холбогдлыг олон нийт, нийгэмд таниулан сурталчилж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ жил “Ус ба Энх тайван” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна.  

“Бласт” ХХК, “Чухамжаргалан”ХХК хамтран "Дэлхийн усны өдөр"-ийг олон нийтэд таниулах, усны нөөцийг хэрхэн зохистой ашиглах, ухаалаг хэрэглэх, усны тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор ХААИС, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Гүнчинхорол-мэдээлэл, сургалт, судалгааны төв, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ, Бага овоо багтай хамтран усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.