ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Өнөөдөр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр. 1924 онд Женевт “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ТУНХАГЛАЛ”-ийг анх баталж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөөх чуулга уулзалтаас 6-р сарын 01-ний өдрийг Дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. Манай орны хувьд хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчилсан цөөн орны нэг бөгөөд 1952-1994 оныг хүртэл “Хүүхдийн баяр”, 1995 оноос “Эх үрсийн баяр”, 2003 оноос эхлэн дахин “Хүүхдийн баяр” нэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бласт компанийн зүгээс нийт алдрай бяцхан үрсдээ баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.