3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТ

Бласт компанийн зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн сагсан бөмбөгийн талбайг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн “3х3 Сагсан бөмбөгийн талбай” болгон тохижуулан 2024 оны 06-р сарын 01-нд сургуулийн захиргаа, сумын засаг даргын тамгын газартай хамтран хүүхэд багачууддаа талбайг нээн, хүлээлгэн өглөө.
Талбайн нээлтээр Цогтцэций сумын засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Жаргалтай эх үрс” тэмцээнийг Бласт компанийн зүгээс хамтран зохион байгуулж, хүүхэд багачуудын цангинах дуу, инээд хөөртэй нэгэн өдрийг өнгөрүүллээ.