Бласт компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулсаар ирсэн бөгөөд “Чанарын удирдлагын тогтолцоо” -ны ISO 9001 стандартыг 2011 онд анх нэвтрүүлснээс хойш өнөөг хүртэл үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, тасралтгүй сайжруулалт хийн ISO 9001:2015 /MNS ISO 9001:2016/ стандартын шаардлагуудыг ханган шилжиж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласаар ирсэн билээ.
Бид 2024 онд үйл ажиллагаандаа Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартууд болох Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO45001:2018, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2016 стандартуудыг амжилттай нэвтрүүлснийг, хөндлөнгийн хараат бус менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллага болох “Монсертф” ХХК-с баталгаажуулан сертификат гардуулан өглөө.



