“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

“УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ” олон төрөлт тэмцээн энэ сарын 22-25-ний өдрүүдэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар хамтран Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уул уурхайн салбарт ажилладаг нийт 40 багын 1800 тамирчид өрсөлдсөнөөс багийн дүнгээр Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нэгдүгээр байранд, Энержи ресурс ХХК-ийн баг тамирчид хоёрдугаар байранд, Эрдэнэс критикалс минералс ТӨҮГазар гуравдугаар байранд шалгарсан бол  Бласт компанийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээр 6-р байранд шалгарсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.  

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье