ТОП 100 АЖ АХУЙ НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа 2025 оны 07-р сарын 03-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулагдаж байгаа билээ.

Энэ удаагийн ТОП-100 ААН-ийг шалгаруулах үйл ажилгаанд Оюу Толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Монголын Алт /МАК/ ХХК тэргүүлсэн бол үндэсний үйлдвэрлэгч Бласт компани 69-р байранд эрэмбэлэгдсэн байна.

Нийт ажиллагсад болон харилцагч нартаа талархал дэвшүүлье!