Бласт ХХК нь 2011 оноос хойш ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага стандартыг амжилттай нэвтрүүлж, тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2025 онд бид давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдаж, гэрчилгээгээ 3 жилийн хугацаагаар сунгуулсан нь бидний тогтвортой хөгжлийн бодлого, чанарын менежментийн тогтолцооны үр дүнтэй хэрэгжилтийн илэрхийлэл боллоо.



2024 онд ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог цогц байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж буй үндэсний тэргүүлэгч компаниудын нэг болж байна.



2025 оны 9 дүгээр сард компанийн төлөөлөл Франц улсын нийслэл Парис хот дахь AFNOR группийн төв байранд зохион байгуулагдсан “International Study Tour 2025 – Europe” хөтөлбөрт хамрагдаж, AFNOR Competency Training Institute-ийн зохион байгуулсан олон улсын сургалтад оролцлоо.
Энэ үеэр “AFNOR” групп-ээр баталгаажуулсан ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо болон ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудын олон улсын гэрчилгээгээ гардан авлаа.

