Бласт ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбортоо түшиглэн Тавантолгой салбартаа иж бүрэн ажилчдын хотхоныг шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тухтай ажиллаж амрах орчныг бүрдүүлэх зорилгоор баригдсан уг хотхон нь орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн инженерийн бие даасан дэд бүтэц, амьдрах таатай орчин бүхий цогц шийдэлтэй юм.

