1 САРЫН 5 ӨДӨР NATIONAL BIRD DAY

Байгууллагын хүрээнд Гурвантэс суманд нийт 6 ширхэг шувууны үүр хийж, байгальд тохиромжтой байршилд суурилуулсан. Энэхүү арга хэмжээний зорилго нь шувуудын амьдрах орчныг дэмжих, үйлдвэрийн нөлөөллөө сүүдэх орчны өөрчлөлтийг багасгах, амьтдын нутагшилт, үржилд эерэг нөхцөл бүрдүүлэхэд оршино.

Экологийн ач холбогдол:

  • Уул уурхайн болон бусад хүний үйл ажиллагааны нөлөөгөөр устаж, сарнисан шувуудын амьдрах орчныг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулна.
  • Шувууд газар нутгийн шавьж, мэрэгч амьтдын тоог тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй тул экосистемийн тэнцвэрийг хадгалах ач холбогдолтой.

Байгаль хамгааллын бодит үр дүн:

  • Үүрэнд шувуу суурьшсан байдал (зурагт байгаа шиг) нь арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн гэсэн нотолгоо болдог.
  • Энэ нь байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан биотехникийн ажлын үр дүнг баталгаажуулж буй баримт болно

Жижиг үйлдэл ч том өөрчлөлтийг авчирна:

Байгальд хариуцлагатай хандаж, шувуудын амьдрах орчныг хамгаалъя. Байгаль эх дэлхий дээр таны хувь нэмэр чухал.