ДЭЛХИЙН ОЙН ӨДӨР – 3 ДУГААР САРЫН 21

Өнөөдөр ой мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэйг сануулах өдөр. Мод нь агаар дахь нүүрсхүчлийн хийг (CO₂) шингээж, хүчилтөрөгч ялгаруулан, агаарын чанарыг сайжруулж, хөрсийг элэгдлээс хамгаалдаг.

Бласт ХХК сүүлийн 5 жилийн хугацаанд 5000 гаруй мод тарьсан байна. Эдгээр тарьсан моднууд нь:

  • Олон жилийн турш CO₂ шингээж, хүлэмжийн хийг бууруулах
  • Агаарын тоосжилт, халалтыг багасгах
  • Усны эх үүсвэрийг хамгаалах
  • Орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг дэмжин уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах
  • Ирээдүй хойч үедээ эрүүл, тогтвортой орчин үлдээхэд
    чухал ач холбогдолтой.

Өнөөдөр  та нэг мод таривал, маргаашийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөг үзүүлнэ.
                                         Ногоон үйлс – тогтвортой ирээдүй.