Бласт ХХК нь 2010 оноос хойш жил бүр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “ тэмээний баяр”-ыг нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна. Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх юм. Мөн тэмээний баярт зориулан нутгийн иргэдийн гар урлал, тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр сайхан болж иргэдийн орлогыг нэмэгдүүлдэг.
Сүүлийн жилүүдэд говийн зарим аймгууд, Өмнөговь аймгийн бүх сумдууд тэмээний баярыг хийх болсноор тэмээний үнэлэмж нэмэгдэж, тэмээн сүргийн тоо толгой тогтвортойгоор өсч 2016 онд Монгол улс 401300 толгой тэмээтэй болж үүнээс хамгийн их тэмээтэй аймгийн нэгээр Өмнөговь аймаг шалгарлаа.
Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээ саяд хүрэх болтугай.